
Европын парламент авлигын дуулианд нэр нь холбогдсон хоёр гишүүнийхээ халдашгүй эрхийг зогсоохоор зэхэж байна.
Бельгийн шүүх байгууллагын хүсэлтээр Евро парламентын дарга Роберта Метсола дээрх санаачилгыг гаргасан гэдгийг тус парламентын сайтад мэдээлжээ.
Европын парламентын хэвлэлийн мэдээлэлд дуулианд холбогдсон гишүүдийн нэрсийг зарлаагүй. Гэхдээ Италиас сонгогдсон гишүүн Андреа Коццолино, Бельгийн гишүүн Марк Тарабелла нар байх магадлалтай гэж зарим хэвлэлд бичжээ.
Авлигын энэ дуулианаас болоод өнгөрсөн сард Евро парламентын дэд дарга Эва Кайли огцорсон юм.
Тэрбээр зохион байгуулалттай гэмт хэрэгт оролцсон, мөнгө угаасан, авлигын хэрэгт холбогдсон хэргээр сэжиглэгдэн саатуулагдсан дөрвөн хүний нэг нь болсон байна.
Европын парламент авлигын дуулианд нэр холбогдсон 2 гишүүнийхээ халдашгүй эрхийг зогсооно | ||
Үзсэн: 415 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.