
Умард Солонгосын төрийн хэвлэлээр тус улсын цэргийн хоёр дахь гол албан тушаалтан халагдсан гэж мэдээлжээ.
Тус улсын Хөдөлмөрчний намын цэргийн төв комиссын дэд дарга Пак Жон Чон Ким Жон Уны дараа бичигдэх хоёр дахь өндөр албан тушаалтан юм.
Түүний оронд өнгөрсөн 7 хоногт болсон Намын төв хорооны жил тутмын хурлын үеэр Батлан хамгаалахын сайд Ли Ёнгилийг томилсон байна. Шалтгааныг нь мэдээлээгүй байна.
12 дугаар сарын сүүлээр Умард Солонгосын таван дрон халдсан гэж Өмнөд Солонгосын талаас мэдээлсэн.
Энэ хэрэгт Пак Жон Чон аюулгүй ажиллагаа алдсан хэмээн хариуцлага хүлээсэн байж болзошгүй гэж шинжээч таамаглаж байна.
Умард Солонгосын удирдагч цэргийн хоёр дахь өндөр албан тушаалтнаа халжээ | ||
Үзсэн: 309 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.