
Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард болох барилдааны хуваариа гаргажээ. Үүнийг уншигч танаа танилцуулья.
Нэгдүгээр сарын 07-нд 12:00 цагаас цолгүй залуу бөхчүүдийн барилдаан,
Нэгдүгээр сарын 13-нд 14:00 цагаас Үндсэн хуулийн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,
Нэгдүгээр сарын 14-16-нд Жүдо бөхийн УАШТ,
Нэгдүгээр сарын 21-нд “Хайрхан” нийслэлийн нэгдсэн захын нэрэмжит “Монгол Улсын начин цолны хүндэтгэл” улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,
Нэгдүгээр сарын 22- нд 12:00 цагаас "Талх чихэр" ХК-ний нэрэмжит "Хэвийн боовны баяр"-т зориулсан аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
Нэгдүгээр сарын 28-нд 12:00 цагаас сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
Нэгдүгээр сарын 29-нд 12:00 цагаас "Малчин" телевиз үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд тус тус болно.
Энэ сард болох барилдааны хуваарь гарчээ | ||
Үзсэн: 397 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.