Шууд Chart

ДЭЭД ШҮҮХ: Хуульд заасан хугацаа хэтрүүлсэн тул хүсэлтийг буцаалаа

2023-01-05 11:41:26

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэх И.Мөнхжаргалаас Улсын дээд шүүхэд ирүүлсэн “...Ардчилсан намын үндсэн дүрэмд 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх” тухай хүсэлтийг Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэв.

Хуульд заасан хугацаа хэтрүүлсэн байх тул хүсэлт болон холбогдох баримтыг буцаахаар шийдвэрлэлээ гэж Монгол Улсын Дээд шүүхээс мэдээллээ.


ДЭЭД ШҮҮХ: Хуульд заасан хугацаа хэтрүүлсэн тул хүсэлтийг буцаалаа  
Үзсэн: 499 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй