Шууд Chart

Гадаад орчны цацрагийн хяналтыг төхөөрөмжийн тусламжтайгаар илрүүлэх боломжтой боллоо

2023-01-05 13:35:57

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн  Цацраг, химийн лаборатори нь “Атомтех 6101С” спектрометр багажаар орчны гамма болон нейтрон цацрагийг хэмждэг боллоо.

Тус багаж нь Беларусь улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд гамма цацрагийн шингээгдсэн тун ба тунгийн чадлыг өргөн хязгаард хэмжих, нейтроны урсгалын нягтыг хэмжих, цацраг идэвхт материал, иончлогч туяаны үүсгүүрийг богино хугацаанд илрүүлэх зориулалттай юм.

Ингэснээр гадаад орчны цацрагийн хяналтыг төхөөрөмжийн тусламжтайгаар илрүүлж, хүн амыг цацрагийн бохирдлоос хамгаалах боломж бүрдэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Гадаад орчны цацрагийн хяналтыг төхөөрөмжийн тусламжтайгаар илрүүлэх боломжтой боллоо  
Үзсэн: 483 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй