Энэ үеэр Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд хэрхэн оролцож байгаа болон үүсээд буй нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өгсөн.
Үргэлжлүүлэн, Цэргийн төв эмнэлгийн дарга-Ерөнхий эмч хурандаа Б.Энх-Од хумхаагийн өвчлөл болон тус өвчний халдвар авсан цэргийн алба хаагчдын талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "НҮБ-ын мандаттайгаар Африкийн орнуудад үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн алба хаагчидтай I, II шатны цэргийн хээрийн эмнэлгүүд мөн үүрэг гүйцэтгэдэг. Африкийн орнуудад өргөн тархалттай байдаг хумхаа хэмээх өвчний талаарх ойлголт өгье. Судалгаанаас авч үзвэл, Өмнөд Суданд 10 шумуулын нэг нь хумхаа өвчний вирус тээдэг. Өөрөөр хэлбэл зөвхөн шумуулаас хүнд дамждаг халдварт өвчин гэсэн үг. Борооны улирлын эхэн болон сүүл үед ихээхэн идэвхэждэг. Хумхаагийн вакцин гараагүй учраас манай цэргийн алба хаагчид уг өвчнөөс урьдчилан сэргийлэх эмийг долоо хоног тутамд хэрэглэдэг. Эм тогтмол уусан ч уг өвчний вирус халдварлах боломжтой. Гагцхүү хүнд, хөнгөн хэлбэрээр өвчлөх нь тухайн хүний биеийн эсэргүүцэлтэй холбоотой.
Өнгөрөгч сард эх орондоо ирсэн цэргийн багийн есөн алба хаагчаас хумхаа өвчин илэрч Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэнээс долоо нь бүрэн эдгэрсэн. Харамсалтай нь нэг цэргийн алба хаагч энэ өвчний хүндрэлээр нас барсан. Харин нөгөө нь Цэргийн төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт биеийн байдал нэн хүнд байдалтай хэвтэн эмчлүүлж байна" гэлээ.
| Б.Энх-Од: Цэргийн багийн есөн алба хаагчаас хумхаа өвчин илэрснээс долоо нь эдгэсэн | ||
| Үзсэн: 443 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.