Шууд Chart

Тээврийн хэрэгслээр бусдыг дайрч аминд нь хүрэхийг завдсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

2023-01-06 13:45:22

Иргэн Д 2021 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн С, Т, Ч нарыг тээврийн хэрэгслээр дайрч алахыг завдсан, эрүүл мэндэд нь хохирол учруулсан, мөн М, О, Э нарын нэр бүхий есөн иргэн бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж бусадтай зодолдон, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.6 /Хүнийг алах/, 20.16 дугаар зүйлийн 1 /Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр шилжүүлсэн байна.

Түүнчлэн дээрх хэрэгтэй холбоотойгоор иргэн Э.О-д холбогдох “Худал мэдээлэл тараасан”, Ч, Б, Г, Б нартай бүлэглэн “Хууль сахиулагчийг эсэргүүцсэн” гэмт хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хянан хэлэлцээд гэм буруутайд тооцож, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн билээ.


Тээврийн хэрэгслээр бусдыг дайрч аминд нь хүрэхийг завдсан хэргийг шүүхэд шилжүүлжээ  
Үзсэн: 411 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй