Шууд Chart

Хугацаат цэргийн алба хаагчдад барилгын өргөн мэргэжил олгох сургалт энэ сарын 16-наас эхэлнэ

2023-01-06 15:34:00

Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Батлан хамгаалахын сайд нарын хамтарсан 2020 оны А/70-А/58 дугаар тушаалаар батлагдсан “Цэргийн алба хаагчдад мэргэжил, ур чадвар эзэмшүүлэх сургалт зохион байгуулах журам”-ын хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтээс олгосон зөвшөөрлийн дагуу

Энэ ажлын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн захирал Б.Батцэцэг, Техник, технологийн политехникийн коллежийн захирал Ц.Баярмаа болон албан тушаалтнууд, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн удирдлага оролцсон гурван талт уулзалтыг зохион байгуулав.

Уулзалтын эхэнд хугацаат цэргийн алба хаагчдад барилгын өргөн мэргэжлийг олгох сургалтын ач холбогдол, үр дүн, гүйцэтгэсэн бүтээн байгуулалтын ажил болон өөрийн хүсэлтээр ахлагчийн албанд томилогдон барилгын мэргэжлийн ахлагчийн бүрэлдэхүүний нөхөн хангалтыг нэмэгдүүлж байгаа талаар товч танилцуулгыг тэргүүн ахлагч А.Цэрэнтогтох танилцуулав.

Дараа нь энэхүү сургалтын стандарт, хөтөлбөр, боломж, хамтын ажиллагааны талаар Техник, технологийн политехникийн коллежийн сургалтын менежер Н.Мягмардорж дэлгэрэнгүй танилцуулга хийсэн юм.

Мөн энэ үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн захирал Б.Батцэцэг Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн Мод үржүүлгийн газарт ажиллах байнгын бүрэлдэхүүн болон хугацаат цэргийн алба хаагчдад богино хугацааны Ойжуулагчийн сургалтыг зохион байгуулсан ба цаашид үнэмлэх олгох саналыг дэвшүүлсэн зэрэг өндөр ач холбогдолтой уулзалт боллоо гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.


Хугацаат цэргийн алба хаагчдад барилгын өргөн мэргэжил олгох сургалт энэ сарын 16-наас эхэлнэ  
Үзсэн: 608 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-01-06 15:49
.

Бидэнтэй нэгдээрэй