
Мексикийн хар тамхины бүлгийн толгойлогчийг баривчилснаас үүдсэн үймээний үеэр 30 орчим хүний амь үрэгджээ.
Мексийн хар тамхины бүлгийн толгойлогч Эль Чабогийн хүү Овидио Гузманыг баривчилснаас тус улсын Синалоа мужид гэмт бүлэглэлийн гишүүн байж болзошгүй 19 хүн, цэргийн 10 албан хаагч амиа алдсан гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Луис Кресенсио Сандовал баасан гарагт мэдэгджээ.
Пүрэв гарагийн ажиллагааны үеэр мөн 21 хүн баривчлагдсан байна. Энгийн номхон иргэд амиа алдаагүй гэж Мексикийн сайд мэдээлжээ.
Баривчлагдсаных нь дараа Мехикогийн өндөр хамгаалалттай шоронд шилжүүлсэн Овидио Гузманыг одоогоор эцгийнх нь шоронд хоригдож байгаа АНУ-д шилжүүлэх төлөвлөгөөгүй гэж Мексикийн Ерөнхийлөгч Мануэль Лопез Орбадор ярьсан байна. Хэргийг Мексикт шийдэх ёстой гэж тэрбээр тайлбарласан байна.
Үймээн самуун дэгдсэн Синалоа мужид өндөржүүлсэн хамгаалалт үргэлжлэн гарч, мянган цэргийн эргүүл нэмж байгаа юм байна. Нэг онгоц нь бууны суманд өртсөн гэж мэдээлж байгаа Кулиакан нисэх онгоцны буудал баасан гарагаас дахин ажиллаж эхлэхээр болжээ.
Пүрэв гарагт Мексикийн хууль хүчнийхэн хар тамхины бүлгийн толгойлогч Эль Чабогийн хүү Овидио Гузманыг баривчилснаас тус улсын Синалоа мужид үймээн дэгдэж, эмх замбараагүй байдал үүссэн. Хар тамхины бүлгийн гишүүд зам хааж, машинуудыг галдан шатааж, хууль хүчнийхэнтэй мөргөлдсөн юм.
Овидио Гузманыг Эль Чабогийн хар тамхины бүлгийн нэг салбарыг удирддаг байсан гэж Синалоа мужийн захирагч мэдээлсэн юм.
Мексикийн хар тамхины бүлгийн толгойлогчийг баривчилснаас үүдсэн үймээнээр 30 орчим хүний амь үрэгджээ | ||
Үзсэн: 440 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.