“Яллагдагч С.Батдөлд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Нийслэлийн прокурорын газраас 2023 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 16.00 цагт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Тодруулбал, тус өдрийн 14:30 цагийн орчимд мөрдөх байгууллагаас С.Батдөлийг яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал хүргүүлснийг прокурор хүлээн авч хянаад, мөрдөгчийн саналыг үндэслэлтэй байна гэж үзэн С.Батдөлд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд 16:00 цагт хүргүүлсэн.
Прокурорын саналыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийг шүүгч 17:20 цагт орж эхлүүлсэн хэдий ч С.Батдөлийг цагдан хорих тухай хурлыг 2023 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 10:00 цагт хэлэлцэхээр хойшлуулсан” гэв.
| С.Батдөлийг яллагдагчаар татаж, цагдан хорих саналыг өнгөрсөн баасан гарагт шүүхэд хүргүүлжээ | ||
| Үзсэн: 828 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.