Шууд Chart

“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ сарын 15-наас С зөвшөөрөл олгож эхэлнэ

2023-01-09 13:12:51

Засгийн газрын 362 дугаар тогтоолоор нүүрсийг хил үнээр борлуулах байнгын ачаа тээвэрлэх С зөвшөөрөл олгох эрхийг олборлолтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд шилжүүлсэний дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны нэгдүгээр сарын 15-наас С зөвшөөрөл олгож эхэлнэ.

2023 оны нэгдүгээр сарын 15 хүртэл хуучин С зөвшөөрөл буюу өнгөрсөн оны 4 дүгээр улирлын зөвшөөрлөөр нүүрс тээвэрлэлт хийгдэж байна.

Мөн УУХҮЯ, Монголын Хөрөнгийн бирж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хамтарсан ажлын хэсэг нүүрсийг биржээр нээлттэй худалдаалахаар бэлтгэл ханган ажиллаж байна. Ирэх хоёрдугаар сарын 1-нээс нүүрсийг хил үнээр биржээр худалдаална гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээллээ.


“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ сарын 15-наас С зөвшөөрөл олгож эхэлнэ  
Үзсэн: 290 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй