Шууд Chart

Цасанд боогдсон малчдад тусламж үзүүлж байна

2023-01-09 17:31:30

Цас их хэмжээгээр орсны улмаас өвөлжилт хүндэрсэн зарим аймаг, суманд Зэвсэгт хүчний алба хаагчид дэмжлэг үзүүлсээр байна. Дорнод аймагт Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн томилгоот бүлгүүд цасанд боогдсон малчин айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж байгаа бол

Төв аймгийн Онцгой комиссоос тавьсан саналын дагуу тус нэгтгэлийн авто техникийн инженер, ахмад Н.Энхбатаар ахлуулсан цэргийн алба хаагчид 3 нэгж техниктэйгээр дээрх сумдад ажиллаж байгаа юм.

Тэд малын өвс, тэжээлийг тээвэрлэн хүргэхийн зэрэгцээ айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, цаасанд боогдсон зам, давааг онгойлгож, тээвэрчдэд тусламж үзүүлсээр байна. Цэргийнхний нийгмийн хариуцлагын хүрээнд гүйцэтгэж буй энэхүү ажилд орон нутгийн удирдлага, малчид талархлаа илэрхийлсээр байгаа юм гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.


Цасанд боогдсон малчдад тусламж үзүүлж байна  
Үзсэн: 316 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй