Шууд Chart

Өнгөрсөн сард зөрчлийн хэргийн гаралт 20.8 хувиар өсчээ

2023-01-11 10:47:04

Нийт зөрчлийн хэргийн 81.3 хувь нь нийслэлд, 18.7 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бол 99.3 хувийг цагдаагийн байгууллага, 0.1 хувийг мэргэжлийн хяналт, 0.01 хувийг онцгой байдал, 0.5 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалгаж шийдвэрлэсэн байна.

Дээрх хугацаанд 218.348 хүн, 340 хуулийн этгээд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн ба өмнөх сараас шийтгэл оногдуулсан хүн 23.2 хувиар, хуулийн этгээд 36 хувиар тус тус өсчээ.

Зөрчил үйлдсэн хүмүүсийн 76.1 хувь нь эрэгтэй, 23.9 хувь нь эмэгтэй байгаа бол 66.1 хувь нь 26-45 насныхан байна.

Өнгөрсөн 12 дугаар сард үйлдэгдсэн зөрчлийг 11 дүгээр сартай харьцуулахад зарим төрлийн зөрчил өссөн дүнтэй байна. Тодруулбал, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 3.3 дахин, Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил 1.2 дахин, Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 1.1 дахин, Хулгайлах зөрчил 92 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 36 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 31.6 хувиар, Хүний биед халдах зөрчил 29.5 хувиар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 13.7 хувиар тус тус өсжээ.

Харин мөрийтэй тоглоом тоглох зөрчил 91.6 хувиар,танхайрах зөрчил 17.5 хувиар, олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 50 хувиар тус тус буурсан байна.


Өнгөрсөн сард зөрчлийн хэргийн гаралт 20.8 хувиар өсчээ  
Үзсэн: 411 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй