Шууд Chart

Зэвсэгт хүчин өвлийн олон төрөлт тэмцээний аваргуудаа тодруулна

2023-01-11 12:41:17

Энэ жилийн тэмцээнд Зэвсэгт хүчний 20 гаруй анги, байгууллагын 180 орчим цэргийн алба хаагч оролцож байгаа бөгөөд тэдний 15 гаруй хувь нь олон улсын хэмжээний болон цэрэгжлийн спортын мастер, зэрэг цолтой тамирчин юм.

Тэмцээн 1 дүгээр сарын 16-20-нд явагдана. Өвлийн улиралд явагддаг энэхүү цогцолбор тэмцээн нь цэргийн алба хаагчдын өвлийн сургалт бэлтгэл, байлдааны бэлтгэлийн үндсэн суурь болж өгөхөөс гадна эр зориг, тэсвэр тэвчээрийн илэрхийлэл, тэднийг бэлтгэх, сургах, дадлагажуулах нэг хэлбэр юм гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.


Зэвсэгт хүчин өвлийн олон төрөлт тэмцээний аваргуудаа тодруулна  
Үзсэн: 391 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй