
Цаг үе хурдтай өөрчлөгдөж байна. Тэр өөрчлөлтийг дагаж өөрийгөө хөгжүүлэх, насан туршдаа суралцах, туурвин бүтээх эрэл хайгуул хийх, ур чадвараа дээшлүүлэх шаардлага мэргэжлийн зохиолчдод ч мөн тулгарч байна. Тиймээс МЗЭ-ийн гишүүн зохиолчдод хүний эрх, жендерийн талаар ойлголт өгөх сургалт өнгөрсөн сарын 19, 20-нд зохион байгуулагджээ.
Тус сургалтын эхний өдөр сургагч багш Э.Энхчимэг “Жендер ба хүйс”, “Жендерийн хэвшмэл ойлголт”, Д.Мөнхчимэг “Олон улсын тренд: Хэвлэл мэдээлэл дэх жендерийн тэгш бус байдлыг халах нь” зэрэг сэдвээр хичээл орсон бол хоёр дахь өдрийн сургалтад зорилтот бүтээл хийхээр сонгож авсан 15 зохиолч хамрагджээ. Уг сургалтыг утга зохиол судлаач, зохиолч Ц.Буянзаяа удирдаж, “Creative writing”, “Утга зохиолын шүүмж” сэдвээр лекц уншжээ. Түүнчлэн зорилтот бүтээл хийх зохиолчдыг сонгохдоо нас, хүйс, амьдарч буй газар, бичлэгийн олон төрөл жанраар туурвидаг байдлыг харгалзсан байна.
Түүнчлэн энэ
.“Жендерийн мэдрэмжтэй зохиолчид” төсөл хэрэгжиж байна | ||
Үзсэн: 820 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.