Шууд Chart

ӨНӨӨДӨР: Байгаль орчныг хамгаалах багц хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг болно

2023-01-12 07:39:00

Өнөөдөр буюу 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

Төрийн ордон

10:00 цагт: Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан болно.

11:00 цагт: Ардчилсан намын “4/11 Мэдээллийн цаг”-аар тус намын ҮБХ-ны хурал, мөн Эв нэгдлийн гэх хууль бус Үндэсний Бодлогын Хорооны хурал болон үүсээд байгаа асуудлаар Ардчилсан тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд, И.Мөнхжаргал нар мэдээлнэ.

13:00 цагт: Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Байгаль хамгаалал, консервацийн бүлэг хамтран Байгаль орчныг хамгаалах багц хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг болно. /“Их Эзэн Чингис хаан” танхимд/


Хангарди ордон

14:00 цагт: Иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд орчны 50 метр хүртэлх зам, талбайг цэвэрлэх үүргээ биелүүлэхийг уриалан зохион байгуулж буй бүх нийтийн их цэвэрлэгээний талаар мэдээлэл өгнө. Утас: 89755575.


ӨНӨӨДӨР: Байгаль орчныг хамгаалах багц хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг болно  
Үзсэн: 489 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй