Шууд Chart

АТГ: Нийслэлийн агентлагуудад хүргүүлсэн Зөвлөмжийн биелэлттэй танилцав

2023-01-12 09:48:17

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны 1 дүгээр сарын 2-6-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан “Галын аюулгүй байдлын дүгнэлт гаргах журам”, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн Ёс зүйн дүрмийн төслийг хянаж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар холбогдох байгууллагуудад санал хүргүүлэв.

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудад өмнө хүргүүлсэн “Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөлт, тайлагналтыг сайжруулж, авлигатай тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээрх Зөвлөмж”-ийн хэрэгжилтийн явц байдалтай өнгөрсөн долоо хоногт танилцаж, үр дүнг тооцон ажиллалаа гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.


АТГ: Нийслэлийн агентлагуудад хүргүүлсэн Зөвлөмжийн биелэлттэй танилцав  
Үзсэн: 439 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй