
Озоны давхаргаа хамгаалах хүн төрөлхтний хүчин чармайлт үр дүнгээ өгч, хэдхэн жилийн дараа бүрэн нөхөгдөх гэж байна.
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр манай гарагийг нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг озоны давхаргын талаар 4 жил тутамд гаргадаг ээлжит тайлангаа нийтэлжээ.
Уг тайланд озон цоологч химийн бодис агаарт ялгаруулах нь багассаны үр дүнд озоны давхарга харьцангуй бэхэжсэнийг шинжээчид тэмдэглэсэн байна.
Энэ амжилтаа цааш нь хадгалаад явбал 40 жилийн дараа озоны давхарга 1980 оны үе буюу цоорч эхлэхээс өмнөх үеийнхтэй адил болох боломжтой гэж НҮБ-ын тайланд тэмдэглэжээ.
Озоны давхарга 1970-аад оноос эхлэн нимгэрсээр 1985 онд асар том нүх үүссэнийг эрдэмтэд тогтоож байжээ.
Үүнээс 4 жилийн дараа Монреалын протоколыг баталж, дэлхийн 46 улс озоны давхаргад хортой химийн бодис ашиглахаа бууруулах амлалт авсан байна.
Сүүлд нь энэ протоколд НҮБ-ын гишүүн бүх орон нэгдсэнээр өдгөө озоны давхаргад хор хохирол учруудаг нийт бодисын 99 хувийг ашиглахаа больжээ.
Озоны давхарга хэдхэн жилийн дараа бүрэн нөхөгдөх гэж байна | ||
Үзсэн: 527 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.