Шууд Chart

Оросын хөлсний цэргүүд Соледар хотод хяналтаа тогтоосон гэж мэдэгдэж байна

2023-01-12 11:00:36

Оросын хөлсний цэргүүд Соледар хотод хяналтаа тогтоосон гэж мэдэгдэж байна. Харин Киев үүнийг нь няцааж байна.

Украинчууд одоо Соледар хотын төвд бүслэгдсэн гэж хөлсний цэргийн Вагнер групын захирал Евгений Пригожин ярьсныг Оросын хэвлэл нийтэлжээ.

Тэрбээр “Вагнерын анги нэгжүүд Соледарын газар нутгийг бүхэлд нь хяналтдаа авсан, энэ хотын төвд тулаан үргэлжилж буй нэг цоорхой үүссэн” гэсэн байна.

Вагнерын захирлын ярьснаар Донецк мужид байрладаг Бахмут дүүргийн энэ хот руу дайрахад Вагнерын хөлсний цэргүүд л оролцсон байна.

Харин Украины Батлан хамгаалахын дэд сайд Ханна Малиэр “Ширүүн тулаан үргэлжилж байна” гэж энэ ярилцлага нийтлэгдэхээс өмнө мэдээлсэн байна. Тэрбээр Оросын талыг бие бүрэлдэхүүнийхээ их хэмжээний алдагдалд анхаарал хандуулдаггүй гээд ширүүн тулаан үргэлжилсээр байна хэмээжээ.

Хоёр талын мэдэгдлийг тусгайлан шалгаж, нягтлах боломжгүй байна гэж хэвлэлүүд мэдээлж байна.

Давсны нөөцтэй Донецкийн энэ жижиг хотыг эзлэх нь энэ мужийн төв болсон Бахмут дүүргийн стратегийн Бахмут хотыг хяналтдаа оруулж, Славянск хотын нийлүүлэлтийн гол сүлжээнээс таслахад нь Оросын цэргүүдэд туслах юм байна.

Мягмар гарагт Британийн талаас Оросын хөлсний цэргүүдийг Соледарт хяналтаа тогтоох магадлалтай гэж мэдээлж байсан бол Украины Ерөнхийлөгч Володимр Зеленский уг хотод бараг амьтай гэхээр юу ч үлдээгүй гэж даваа гарагт мэдэгджээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Оросын хөлсний цэргүүд Соледар хотод хяналтаа тогтоосон гэж мэдэгдэж байна  
Үзсэн: 458 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй