Шууд Chart

Франц улс тэтгэврийн насыг 64 болгож нэмэхээр төлөвлөж байна

2023-01-12 11:33:03

Францын Засгийн газар тэтгэврийн насыг 2030 он гэхэд 64 болгож одоо байгаагаас хоёр насаар нэмэхээр төлөвлөжээ.

Энэ тухай тус улсын Ерөнхий сайд Элизабет Борне “Энэхүү өөрчлөлт цаашид системийн уналтад хүрэхээс сэргийлэхэд зайлшгүй чухал” гэж мэдэгдсэн байна.

Төлөвлөгөө ёсоор Франц улсын тэтгэврийн нас энэ есдүгээр сараас эхлэн жилд гурван сараар нэмэгдэнэ гэж Засгийн газрын тэргүүн тайлбарласан байна.

Ингэснээр 2027 он гэхэд хүмүүс 63 нас 3 сартайдаа тэтгэвэрт гарах бол 2030 онд 64 насандаа гавьяаны амралтаа авах эрхтэй.

Энэ сарын 19-нд ажил хаяхаар төлөвлөж байгаа Францын үйлдвэрчний эвлэлүүд Засгийн газрынхаа шинэчлэлийг эсэргүүцэж байна.

Саяханы нэг санал асуулгаар тус улсын хүн ардын 80 хувь нь энэ бодлоготой санал нэгдэхгүй байгаагаа илэрхийлсэн байна.

2017 онд Эммэнуэль Макрон Франц улсын Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо тэтгэврийн шинэчлэл хийнэ гэж амлаж байсан юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Франц улс тэтгэврийн насыг 64 болгож нэмэхээр төлөвлөж байна  
Үзсэн: 469 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй