Монгол Улсад Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэж хөгжсөний 101 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна.
Анх 1922 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн Ардын Засгийн газрын 35 дугаар тогтоолоор Галын аюулаас хамгаалах байгууллагыг байгуулж байсан түүхтэй.
Харин БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1971 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 328/432 дугаар тогтоолоор Галын аюулаас хамгаалах газар, 1991 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Монгол Улсын Засгийн Газрын 90 дүгээр тогтоолоор Хууль зүй дотоод хэргийн яамны хэрэгжүүлэгч агентлаг Гал түймэртэй тэмцэх газар болон ажиллаж байгаад Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 1 дүгээр сарын 7-ний өдрийн шийдвэрээр Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газар болж үүргээ гүйцэтгэж байна.
Энэ цагийн эгэл баатрууд онцгой албаны офицер, ахлагч, гал сөнөөгч нарт болон тэдний гэр бүлд баярын мэндийг хүргэе!
MNB.mn САЙТ
| Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэж хөгжсөний 101 жилийн ой өнөөдөр тохиож байна | ||
| Үзсэн: 873 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.