
Сүүлийн жилүүдэд дэлгэцийн уран бүтээл үзэгчдэд түлхүү хүргэж байсан
Тэгвэл энэ удаа “Зохиолгүй амьдрал” инээдмийн жүжгийг олны хүртээл болгохоор болжээ.Уг жүжгийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж найруулж, гол дүрд соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Т.Бархүү, Г.Нарансолонго нар тоглох бол бусад дүрд Гавьяат жүжигчин И.Одончимэг, Н.Онон, “Эмоци” продакшны жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Д.Түвшинтөр, “Маск” продакшны жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Ш.Жавхлан, А.Гэрэлцэцэг, залуу жүжигчин Э.Төрбат, Э.Анужин нар тоглох аж.
Сонирхуулахад, “Зохиолгүй амьдрал” жүжиг өнөөдөр 19:00 цагт Соёлын төв өргөөнд нээлтээ хийнэ.
“Зохиолгүй амьдрал” жүжиг өнөөдөр Соёлын төв өргөөнд нээлтээ хийнэ | ||
Үзсэн: 760 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.