Байгаль хамгаалагч нарыг чадавхжуулах, туршлага солилцох, бусад орны байгаль хамгаалал болон тусгай хамгаалалттай, үндэсний парк, гол мөрний сав газруудтай хамтран ажиллах үүдийг нээж Хөвсгөлийн Улсын Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны албан хаагчид маань Япон улсыг зорилоо.
БОАЖ-ын сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнийн эхлүүлсэн гадаад харилцааг өргөжүүлэх ажлын эхлэл тавигдаж ийнхүү хэрэгжиж эхэллээ.
Монгол Улсын Хөвсгөл нуур - Япон Улсын Вива нуур нь эгч дүүсийн харилцаатай бөгөөд хамтын ажиллагааг эрчимжүүлэх саналыг 2022 онд тавьсан бөгөөд ийнхүү ажил хэрэг болж байна.
Цаашдаа байгаль хамгаалагч нар бусад улс орнуудад туршлага судлах, хамтран ажиллах олон цогц үйд ажиллагаа явагдана.

Эх сурвалж: БОАЖЯ
| Хөвсгөлийн Улсын Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны албан хаагчид Япон улсыг зорилоо | ||
| Үзсэн: 475 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.