Шууд Chart

Сургагч багш нараар дамжуулан иргэдэд гамшгаас хамгаалах мэдлэг олгоно

2023-01-14 09:28:15

Онцгой байдлын ерөнхий газраас “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг төсөл”-ийн хүрээнд иргэдийг сургагч багшаар бэлтгэн, гэрчилгээг нь гардуулан өглөө.

Энэ удаагийн сургалтад нийслэлийн зургаан дүүргийн 12 хорооны 108 иргэн хамрагдаж, “Бэлэн бай” сургалтын модуль хөтөлбөрийн хүрээнд гамшгаас хамгаалах мэдлэг, мэдээлэлтэй боллоо.

Сургагч багш нараар дамжуулан төсөл хэрэгжиж байгаа дээрх хороодын иргэдэд гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг чадвар олгох сургалт, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулна.

“Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг төсөл” хэрэгжиж байгаа Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Дундговь, Увс аймгийн 18 сумын 166 иргэнийг сургагч багшаар бэлтгэх сургалт ирэх гуравдугаар сар хүртэл үе шаттайгаар явагдах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сургагч багш нараар дамжуулан иргэдэд гамшгаас хамгаалах мэдлэг олгоно  
Үзсэн: 480 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй