Шууд Chart

Элвис Преслигийн охин, дуучин, хөгжимчин Лиза Мэри Пресли хорвоог орхижээ

2023-01-14 11:13:04

Элвис Преслигийн охин, дуучин, хөгжимчин Лиза Мэри Пресли 54 насандаа хорвоог орхижээ.

Рок-н-роллын хаан, домогт дуучин Элвис Преслигийн охин Лиза Мэри Пресли пүрэв гарагт 54 насандаа хорвоог орхисныг түүний ээж Присцилла Пресли мэдээлсэн байна.

“Миний үзэсгэлэнт охин Лиза Мэри биднийг орхин одсон итгэмээргүй мэдээг та бүхэнтэй хуваалцаж байгаадаа маш ихээр шаналж байна. Тэр бол миний мэдэх хамгийн хүсэл тэмүүлэлтэй, хүчтэй, хайраар дүүрэн охин байсан” хэмээн ээж нь бичжээ.

Тэрбээр энэ тухай мэдэгдэхээсээ өмнө охиноо Америкийн Лос-Анжелес тойргийн эмнэлэгт хүргэгдсэн гэж мэдээлсэн юм.

Түргэн тусламжид Лиза Мэригийн зүрх зогссон гэсэн дуудлага ирсэн байна. Эмч нар дуудлага ирснээс 6 минутын дараа очиж, яаралтай тусламж үзүүлсэн байна.

Улмаар бүсгүйг эмнэлэгт хүргэхээс өмнө амьд сэрүүн байсныг тойргийн албаны мэдэгдэлд мэдээлж байжээ.

Лиза Мэри Пресли 1968 онд Элвис Пресли, Присцилла Пресли нарын ганц охин болж мэндэлжээ. Тэрээр 1977 онд эцгийгээ насанд өөд болоход 9 настай байсан юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

Элвис Преслигийн охин, дуучин, хөгжимчин Лиза Мэри Пресли хорвоог орхижээ  
Үзсэн: 464 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй