Шууд Chart

"БНКУ-ын анхны Ерөнхийлөгч Елбасын тухай" гэсэн зүйлийг хүчингүйд тооцох хуулийн төслийг баталжээ

2023-01-14 11:19:01

Казахстаны парламентын хоёр танхим баасан гарагт болсон хамтарсан хуралдаанаараа Үндсэн хуулиас “Бүгд Найрамдах Казахстан Улсын анхны Ерөнхийлөгч Елбасын тухай” гэсэн зүйлийг хүчингүйд тооцох хуулийн төслийг хэлэлцэн баталжээ.

Хуулийн төслийг хоёр удаа сонсголоор хэлэлцэж, шийдвэрийг парламентын хоёр танхимын гишүүд санал нэгтэйгээр баталсан байна.

Үндсэн хуулийн энэ зүйл нь тус улсын анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевыг Елбасы буюу үндэстний эцэг хэмээн тунхаглаж, түүнд насан туршийн эрх ямба, урьд өмнө хэзээ ч байгаагүй баталгаа олгосон юм.

Тухайлбал, төрийн чухал албанд хязгааргүйгээр сонгогдох эрхтэй байснаас гадна Назарбаев болон түүний гэр бүлийн өмч хөрөнгөд халдахыг хориглож байжээ.

Хууль хэрэгжихээ больсноор Назарбаевыг 2022 оны “цуст 1 дүгээр сарын үйл явдал”-д холбогдуулан шалгаж магадгүй гэж шинжээчид үзэж байна.

Нийтэлсэн: Mонголын радио

"БНКУ-ын анхны Ерөнхийлөгч Елбасын тухай" гэсэн зүйлийг хүчингүйд тооцох хуулийн төслийг баталжээ  
Үзсэн: 405 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй