
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдений дэд ерөнхийлөгч байх үеийн нууц баримтууд Делавер муж дахь гэр болон Пенн-Байден судалгаа шинжилгээний төвийн байрнаас нь илэрсэн.
Үүнтэй холбогдуулан тус улсын Хууль зүйн сайд Меррик Гарланд Байдений нууцын зэрэглэлтэй баримттай буруу харьцсан хэргийг шалгах тусгай прокурор томилжээ.
Энэ хэргийг шалгах тусгай прокуророор Ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байгаад 2018 онд Ерөнхийлөгч асан Дональд Трампын засаг захиргаанаас Мэриленд муж дахь холбооны прокуророор томилогдсон Роберт Хур ажиллах юм байна.
Тэрбээр 2021 оноос хойш Вашингтонд хувиараа хууль зүйн үйл ажиллагаа явуулж байжээ.
Цагаан ордноос ч мөн тусгай прокурорын үйл ажиллагаанд бүхий л талаараа хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.
Жо Байдений нууцын зэрэглэлтэй баримттай буруу харьцсан хэргийг шалгах тусгай прокурор томилжээ | ||
Үзсэн: 301 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.