Шууд Chart

Америкийн эрдэмтэд: 2022 он түүхэн дэх 5 дахь халуун жил байсан

2023-01-14 13:30:23

2022 он нүүрс, газрын тос, байгалийн хийн түлшний шаталтаас үүдсэн дэлхий температурын өсөлт, цаг агаарын эрс тэс уур амьсгалтай, түүхэн дэх 5 дахь халуун жил болж байна гэж Америкийн эрдэмтэд мэдээлжээ.

Пүрэв гарагт тус улсын НАСА агентлаг болон Далай, агаар мандлын үндэсний удирдах газрын эрдэмтэд энэ тухай мэдээлэхдээ "Сүүлийн 8 жил, 1880 онд энэ бүртгэлийг хийж эхэлснээс хойших хамгийн халуун жил байлаа" гэсэн байна.

2022 онд 1951-1980 оны дунджаас цельсийн 0.9 градус орчмоор, 1800-аад оныхоос цельсийн 1.1 градусаар дулаан байжээ.

“Одоогийн нөхцөл байдал, дулаарлын хурдаар бол бид ойрын 20 орчим жилийн дотор дэлхийн дулаарлын ноцтой үр дагавраас зайлсхийх хязгаар болох цельсийн 1.5 градуст хүрнэ. Ингэхгүйн тулд агаар мандалд хүлэмжийн хий ялгаруулахгүй байх цор ганц арга зам бий” гэж НАСА-гийн Годдард сансар судлалын хүрээлэнгийн захирал Гэвин Шмидт анхааруулжээ.

Америкийн эрдэмтдийн мэдээлснээр, 2023 он 2022 оноос ч халуун болох магадлалтай байна. Өнгөрсөн жил Ла Нина үзэгдлийн ачаар температур бага зэрэг буурчээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Америкийн эрдэмтэд: 2022 он түүхэн дэх 5 дахь халуун жил байсан  
Үзсэн: 360 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй