Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдгүүд шалгаруулах ёслолын ажиллагаа өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн тогтоолоор батлагдсан "Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг"-ийг шалгаруулах журмын хүрээнд сонгон шалгаруулалтыг зохион байгуулдаг.
Өрсөлдөх материалыг тус журамд заасны дагуу Хөгжлийн бэрхшээлтэй хүний Эрхийг хангах дэд зөвлөл, салбар зөвлөлөөр дамжуулж ХНХЯ, ХБХХЕГ хүлээж авч шалгарууллаа.
МУ-ын Засгийн газрын 2022 оны 350 дугаар тогтоолоор Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсны дагуу шинэ бүрэлдэхүүн анхны хурлаа 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулсан.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих, хамгааллыг сайжруулах чиглэлээр салбар, орон нутагтаа манлайлан ажиллаж, амжилт гаргасан “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг” дараах байгууллага, иргэдийг тодрууллаа.
-“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах оны шилдэг дэд зөвлөл”-өөр Барилга, хот байгуулалтын яамны дэд зөвлөл
-“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Ооны шилдэг салбар зөвлөл”-өөр Орхон аймгийн салбар зөвлөл
-“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудад хүртээмжтэй оны шилдэг боловсролын байгууллага”-аар Нийслэлийн ерөнхий боловсролын 35 дугаар сургууль
-“Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг эрүүл мэндийн байгууллага”-аар П.Н.Шатсины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлэг
-“Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллага”-аар “АПУ” ХК
-“Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг төрийн болон төсөвт, орон нутгийн байгууллага”-аар Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс
-“Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага”-аар Орхон аймгийн EBS телевиз
-“Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй бүтээн байгуулалт”-аар Чингис хааны музей
-“Хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөө нийгмийн зүтгэлтэн”-ээр Дохионы хэлний багш Б.Саранчимэг
-“Хөгжлийн бэрхшээлтэй хүний манлайлагч төрийн бус байгууллага”-аар Монголын Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо




Эх сурвалж: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
| Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй 2022 оны шилдгүүд тодорлоо | ||
| Үзсэн: 850 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.