Шууд Chart

МУГТ, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар зодог тайллаа

2023-01-15 09:50:56

2023 оны Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн /2023.01.14/ Бөхийн өргөөнд эхэллээ. Тус тэмцээнд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар -90 кг жинд зодоглосон. Тэрбээр хүрэл медалийн төлөө барилдсаны дараа албан ёсоор зодог тайллаа.

Х.Цагаанбаатар нь Монголын жүдоч. 1984 оны гуравдугаар сарын 19-нд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн. 1995 оноос анх жүдо барилдаанаар хичээллэж эхэлсэн. 2004 оны Афины олимпоос 60кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн, 2009 оны дэлхийн аварга, 2010 оны ДАШТ-ий хүрэл медальт. Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар цолтой, Азийн наадмын аварга, Азийн хошой аварга, самбо бөхийн дэлхийн хошой аварга. Монгол Улсын оны шилдэг тамирчны "Бөртэ чоно" цомыг гурван удаа (2004, 2006, 2009) хүртсэн нэгэн юм.

 
Эх сурвалж: Монголын Жүдо Бөхийн холбоо

МУГТ, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар зодог тайллаа  
Үзсэн: 766 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй