Шууд Chart

“Ослын үеийн удирдлагын тогтолцоо” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна

2023-01-16 09:58:13

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Ойн албатай хамтран “Ослын үеийн удирдлагын тогтолцоо” сэдэвт сургалтыг энэ сарын 16-19-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтыг ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, АНУ-ын Ойн албаны сургалтын багийн ахлагч Крис Нобель нар нээж, амжилт хүслээ. 

АНУ-ын Ойн албаны сургагч багш нар удирдан явуулж байгаа тус сургалтад ОБЕГ, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, НОБГ-ын 40 орчим алба хаагч хамрагдаж байна.

Стратегийн команд штабын сургуульд оролцогчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ослын үеийн удирдлагын тогтолцооны талаар анхан шатны мэдлэгийг олгох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


“Ослын үеийн удирдлагын тогтолцоо” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна  
Үзсэн: 476 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй