Өнөө өглөө Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутагт газар хөдлөлт боллоо.
Сумын төвөөс зүүн урд зүгт 23 км-ийн зайд Далайн зах багийн “Бага Ар гол” гэдэг газар 6 цаг 25 минутад 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.
Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэжээ.
| Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд газар хөдөллөө | ||
| Үзсэн: 557 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.