Төрийн ордон
09:00 цагт: Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилнэ.
11:00 цагт: УИХ-ын ээлжит “хуулийн мэдээллийн цаг”-т УИХ-ын гишүүн Ж.Бат-эрдэнэ оролцож, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн талаар мэдээлэл хийнэ.
Зам, тээврийн хөгжлийн яам
10:00 цагт: Монголын Төмөр замчдын Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод "УБТЗ-д үүссэн авлига, албан тушаалын гэмт хэрэг, ажлын байрны дарамт хүчирхийлэл, төмөр замчдын цалин хөлс зэрэг" асуудлуудаар шаардлага хүргүүлж, мэдэгдэл хийнэ. Утас: 86110009
Үндэсний статистикийн хороо
10:00 цагт: Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлаар ХНХЯ, ҮСХ, ЦХХХЯ-д хамтран мэдээлэл хийнэ.
Офицеруудын ордон
11:00 цагт: Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагууд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн төлөөлөлтэй уулзалт хийнэ. Утас: 89125099
МҮЭ-ийн холбоо
11:00 цагт: ТҮ-ийн цалин хөлсний доод хэмжээ, Төрд ажилласан удаан жилийн нэмэгдэл"зэрэг сэдвээр Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа. Утас: 95022859, 99149240
Блю скай зочид буудал
18:00 цагт: ЦХХХ-ны сайд Н.Учрал болон бусад албаны хүмүүс сэтгүүлчидтэй "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай" хуулийн талаар танилцуулга уулзалт хийнэ. Утас:99103830
| ӨНӨӨДӨР: Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ | ||
| Үзсэн: 896 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.