УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталсантай холбогдуулан нүүрсний цахим арилжааг хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хүртэлх хугацаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар дамжуулан хийхийг Засгийн газарт, цахим арилжаанд хяналт тавьж ажиллахыг Санхүүгийн зохицуулах хороонд даалгасан.
Түүнчлэн “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 3.2-т заасныг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2022 оны 466 дугаар тогтоолоор "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам"-ыг баталсан билээ. Энэ дагуу буюу нүүрсний арилжааг нээлттэй, ил тод цахимаар арилжаалах бэлтгэл ажлыг хангах хүрээнд “Энержи ресурс” ХХК-ийн худалдах баяжуулсан коксжих нүүрсний цахим арилжааны туршилтыг амжилттай хийгээд байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.
| Монгол Улс анх удаа нүүрсээ цахимаар арилжааллаа | ||
| Үзсэн: 360 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.