Шууд Chart

"Евроазиа Капитал холдинг", "Ремикон", "Тэнгэрлиг медиа групп" зэрэг компанийн хувьцааны ханш өсөлттэй байна

2023-01-17 11:36:27

2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 643,475,551 төгрөгийн үнийн дүн бүхий 2,967,161 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсөж, 26 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Евроазиа Капитал холдинг" ХК (SUN +14.55%), "Ремикон" ХК (RMC +11.86%) болон "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR +11.70%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU -14.78%), "Монгол нэхмэл" ХК (MNH -14.43%) болон "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT -13.85%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 29,048 ширхэг нэгж эрхийг 16,781,389 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,995 ширхэг бондыг 198,338,390 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 1,994 ширхэг үнэт цаасыг 198,861,620 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.5 хувиар өсөж, 37246.53 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,865,099,734,360 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


"Евроазиа Капитал холдинг", "Ремикон", "Тэнгэрлиг медиа групп" зэрэг компанийн хувьцааны ханш өсөлттэй байна  
Үзсэн: 361 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй