Шууд Chart

Калифорни мужид үер, шуурганы улмаас амиа алдсан хүний тоо 20 болж нэмэгджээ

2023-01-17 16:13:13

Америкийн Калифорни мужид үер, шуурганы улмаас амиа алдсан хүний тоо 20 болж нэмэгдсэнийг "Ройтерс" агентлаг мэдээлжээ.

Мужийн захирагч Гэвийн Ньюсомын хэлснээр 12 дугаар сарын 26-наас хойш мужийг дайрсан аадар борооны уршгаар 20-иод хүн амиа алдаж, хэдэн мянган хүн түр орогнох байранд аж төрж байна гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ сарын 19-нд тус мужид очиж, аврагчидтай уулзаж, холбооны нэмэлт тусламж дэмжлэг шаардлагатай эсэхийг үнэлэх юм байна.

Цагаан ордон энэ сарын 15-нд Калифорни мужийн үер, шуурга, хөрсний гулгаанд өртсөн бүсүүдэд холбооноос тусламж үзүүлэхээр болсноо зарласан юм.

Эдгээр бүсэд Санта-Круз, Мерсед, Сакраменто зэрэг багтжээ. Калифорни муж шуурганы улмаас онц байдлын дэглэмтэй хэвээр байгаа юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

Калифорни мужид үер, шуурганы улмаас амиа алдсан хүний тоо 20 болж нэмэгджээ   
Үзсэн: 368 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй