Шууд Chart

Хятад улсын эдийн засгийн өсөлт 3 хувьд хүрч удааширчээ

2023-01-17 16:34:51

БНХАУ-ын ДНБ-ний өсөлт 2022 онд 3 хувьтай байжээ. Мягмар гарагт тус улсын Засгийн газраас мэдээлсэн эдийн засгийн энэ дүнг Бээжингийн таамаглаж байсан 5.5 хувьтай харьцуулахад маш муу үзүүлэлт гэж хэвлэлүүд мэдээлж байна.

Мөн дэлхийн хоёр дахь том эдийн засгийн хувьд энэ нь 2020 оноос хойших хамгийн муу өсөлт гэдгийг онцолж байна.

Хөдөлгөөн хязгаарлаж, эдийн засагтаа дарамт учруулсан ковидыг тэглэх бодлогоо 2022 оны сүүлд цуцалсан БНХАУ-ын ДНБ өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд 2.9 хувиар тэлсэн гэж тус улсын эдийн засгийн шинэ тайланд дурджээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Хятад улсын эдийн засгийн өсөлт 3 хувьд хүрч удааширчээ  
Үзсэн: 282 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй