Шууд Chart

Хятадын хүн амын тоо сүүлийн 61 жилийн хугацаанд анх удаа буурсан дүн гарчээ

2023-01-17 16:40:17

Хятадын хүн амын тоо сүүлийн 61 жилийн хугацаанд анх удаа буурсан гэж Үндэсний статистикийн товчоо нь мэдээллээ.

Албан мэдээгээр Хятадын хүн ам 2022 онд 850,000 орчмоор цөөрч, оны сүүлч гэхэд 1 тэрбум 411 сая 750 мянгад хүрсэн байна.

Хамгийн сүүлд тус улсын хүн амын тоо 1960, 1961 онд буурч байсан байна. Тухайн үед Хятадад их үсрэлтийн нэртэй бодлого бүтэлгүйтэж, олон хүн өлсөж үхэж байжээ.

Ажиллах хүчний хомсдол, хүн ам зүйн хурдацтай хөгшрөлтийн улмаас Хятадын Засгийн газар нэг хүүхэд бодлогоо 2016 онд зогсоож, 2021 оноос хойш гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн ч, амьжиргааны зардал, гэрлэлт, хүүхэдтэй болохтой холбоотой үзэл бодлын өөрчлөлт зэргээс үүдэн төрөлтийн түвшин бага хэвээр байна гэж ажиглагчид тайлбарлаж байна.

Хүн амын өсөлтийн ачаар дэлхийн хоёр дахь том эдийн засагтай болсон БНХАУ-ын хүн ам цаашид буурсаар байвал эдийн засгийн өсөлтөд нь ч нөлөөлөх магадлалтай гэж тэд үзэж байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Хятадын хүн амын тоо сүүлийн 61 жилийн хугацаанд анх удаа буурсан дүн гарчээ   
Үзсэн: 967 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй