Шууд Chart

Европын парламентын дарга Роберта Метсола шинэчлэлийн төлөвлөгөөгөө танилцууллаа

2023-01-17 16:49:49

Европын парламентын дарга Роберта Метсола “Катаргейт” хэмээх авлигын дуулианы дараа ил тод байдлаа нэмэгдүүлэхээр болж, шинэчлэлийн төлөвлөгөөгөө танилцууллаа.

Европын иргэдийн Евро парламентдаа итгэх итгэлийг сэргээх зорилготой энэ шинэчлэлд гишүүдэд илүү хатуу дүрэм тогтооно гэж тусгажээ. Тухайлбал, Евро парламентын гишүүд авсан бэлэг, өөрөө зардлыг нь гаргаагүй бол аливаа аялал, айлчлалынхаа бүртгэлийг олон нийтэд танилцуулах ёстой юм байна.

Нийт 14 заалт бүхий энэ шинэчлэлд мөн гуравдагч орнуудын этгээдтэй албан бус нөхөрлөлийн бүлэг үүсгэхийг хоригложээ. Үүнээс өмнө Европын холбоонд багтдаггүй улс орнуудын төлөөлөгчидтэй санал солилцох боломжтой байсан юм.

Үүний зэрэгцээ Евро парламентын хоёр гишүүн болох Италийн Андреа Коццолино, Бельгийн Марк Тарабелла нарын халдашгүй эрхийг цуцлахаар болсон.

Мөн “Катаргейт”-ийн хэрэгтэй холбоогүй хоёр гишүүний эрхийг зогсоохоор болсон байна. Лхагва гарагт Эва Кайлигийн оронд Европын парламентын дэд даргаар ажиллах хүнийг сонгох юм байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Европын парламентын дарга Роберта Метсола шинэчлэлийн төлөвлөгөөгөө танилцууллаа  
Үзсэн: 314 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй