Шууд Chart

Иран улс Эхийн өдрийг угтан 975 эмэгтэйг хугацаанаас нь өмнө суллана

2023-01-17 16:53:13

Иран улс ирэх баасан гарагт тэмдэглэх Эхийн өдрийг угтан 975 эмэгтэйг хугацаанаас нь өмнө хорихоос суллахаар болжээ.

Суллагдах эмэгтэйчүүдийн тоонд эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчид ч багтсан байна.

“Хугацаанаасаа өмнө суллагдсан хүмүүс цаашид болгоомжтой байж, дахин буруу замаар орохгүй байхыг зөвлөж байна. Үүнийг зөрчвөл илүү хатуу хариуцлага хүлээлгэх болно” гэж Ираны Дээд шүүхийн төлөөлөгч Голям Хосейн Мохсени-Эжеи мэдэгджээ.

Зөнч Мухаммедын охин Фатимагийн төрсөн өдрөөр болдог Эхийн өдрийг угтан энэ сарын 9-нөөс хойш нийт 4000-гаад хүн суллагдсан гэж хэвлэлүүдэд бичиж байна.

Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси өнгөрсөн сарын сүүлчээр АНУ, өрнөдийн орнуудыг Иранд бослого үймээн дэгдээсэн гэж буруутгаад, хууртагдсан хүмүүсийг өршөөж, урвасныг нь хатуу шийтгэнэ гэдгээ зарласан юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Иран улс Эхийн өдрийг угтан 975 эмэгтэйг хугацаанаас нь өмнө суллана  
Үзсэн: 323 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй