Төрийн ордон
09:00 цагт: Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилнэ.
Holiday Inn зочид буудал
09:00 цагт: Хүүхдийг Ивээх Сан, Нийслэлийн Боловсролын газар, Хөөрхөн Зүрх ТББ-тай хамтран "Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь" төслийн хүрээнд 2023 оныг дуустал зохион байгуулагдах Хүүхэд хамгааллын чадавхжуулах сургалтын нээлтийн үйл ажиллагаа болно. Утас: 99092295
Улсын Ерөнхий прокурорын газар
10:00 цагт: Прокурорын байгууллагаас 2022 онд хүний эрхийн талаар зөрчигдсөн эрхийг сэргээх, байгууллагын үйлчилгээг иргэдэд хүргэх чиглэлээр хийсэн ажлыг танилцуулна. Мөн Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан зарим гэмт хэргийн шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлнэ. Утас: 90101020.
Замын хөдөлгөөний удирдлагын төв
12:00 цагт: 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс Зайсан тойруугийн гудамж замын хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт оруулахаар болсон тухай /нэг чигийн урсгалд оруулах/ мэдээлэл хийнэ. Утас: 99109134
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар
13:00 цагт: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс тээврийн үйлчилгээг ерөнхий гэрээгээр худалдан авах тендер шалгаруулалтын явц, тендерт оролцогчдын талаар мэдээлэл хийнэ. Утас: 88889578, 99039343
Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэц
14:00 цагт: Иргэн Б.Жагар, Ч.Нямсамбуу нар хүүхдийн мөнгөтэй холбоотой Монгол Улсын Их Хурлын шийдвэр үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоолгохоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандана. Утас: 99191388, 99903083
| ӨНӨӨДӨР: Иргэдийн төлөөлөл хүүхдийн мөнгөний асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандана | ||
| Үзсэн: 703 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.