Шууд Chart

Хятадын Ганьсу мужийн Миньсянь, Чжаньсянь-д 6,6 магнитудын газар хөдлөлт боллоо

2013-07-24 18:12:22

Даваа гарагийн өглөө Хятадын Ганьсу мужийн Миньсянь, Чжаньсянь-д орон нутгийн цагаар 7 цаг 45 минутад  6,6 магнитудын газар хөдлөлт боллоо. Үүнээс үргэлжлэн үргэлжлэн 600 орчим удаагийн чичиргээнүүд тэмдэглэгдсэн байна.

 Газар хөдлөлтийн уршгаар 360 гаруй сургууль нурж, эвдэрч сүйдсэн бөгөөд 16000 гаруй хүүхэд сургуульд явж чадахгүйд хүрчээ. Түүнчлэн нийтдээ 95 хүн амь эрсдэж, 900-гаад хүн гэмтэж, 580 мянга гаруй хүн гамшгийн нөхцөл байдалтай байна. Эрх баригчид одоогоор 227 мянган оршин суугчдийг гамшигт өртсөн хошуудаас нүүлгэн шилжүүлжээ. Бүс нутгийн хэмжээнд 52 мянга шахам барилга байшин нурж, 75500 гаруй ноцтой эвдрэл гэмтэл гарсан гэсэн тооцоо байгаа юм байна. Хятадын эрх баригчид болон бусад бүс нутгийн иргэд тусламжийн бараа хэрэглэл илгээж байгаа аж. Гэвч гамшигт нэрвэгдсэн оршин суугчид майхан, хоол хүнс, ундны ус, хөнжил дэвсгэр, түргэн тусламжийн машин зэргээр дутмаг байсаар байгаа. Мөн тус бүсүүдэд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад өвчин намдаагч эм тариа, антибиотикууд, цусны нөөц, эмнэлгийн ор эрс дутагдаж байгаа гэлээ. Мужийн Улаан загалмайн нийгэмлэгээс төрийн байгууллага, үйлдвэр аж ахуйн газрууд, сургууль, нийгэм соёлын байгууллага, ард иргэдэд хандаж, газар хөдлөлтөд өртсөн бүс нутгийн оршин суугчдад санхүүгийн болон эд материалын тусламж үзүүлэхийг уриалаад байна.
Л.Пүрэвдолгор

Хятадын Ганьсу мужийн Миньсянь, Чжаньсянь-д 6,6 магнитудын газар хөдлөлт боллоо  
Үзсэн: 1027 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй