Шууд Chart

Зарим компанийн хувьцааны ханш өсөлттэй байна

2023-01-18 10:30:49

2023 оны 1 дүгээр сарын 17-ний өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 469,764,137 төгрөгийн үнийн дүн бүхий 1,836,500 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 12 компанийн хувьцааны ханш өсөж, 31 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Мандал Ирээдүйн Өсөлт" ХК  (MFG +4.57%), "Монголын хөрөнгийн бирж" ХК (MSE +3,68%) болон "Хорин хоёрдугаар бааз" ХК (AHH +2.00%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Оллоо" ХК (OLL -14.55%), "Сор" ХК (SOR -10.34%) болон "Крипто Үндэстэн" ХК (CNF -10.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 34785 ширхэг нэгж эрхийг 7,021,665 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 3 ширхэг бондыг 285,120 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 200 ширхэг үнэт цаасыг 20,000,00 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 1.35 хувиар буурч, 36559.63 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,799,939,537,584 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


Зарим компанийн хувьцааны ханш өсөлттэй байна  
Үзсэн: 769 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй