Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилгоор Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангиас Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “CU” худалдаа, үйлчилгээний төвийн ажилчдад сургалт явууллаа.

“Байгууллагын галын аюулгүй байдлыг хангах нь” сэдвийн хүрээн зохион байгуулагдсан тус сургалтаар хууль эрхзүйн мэдлэг, гал унтраагуурын ажиллах зарчим, техник үзүүлэлт, гал гарсан үед хэрхэн ажиллах талаарх мэдээллийг иргэдэд хүргэсэн. Мөн онолын мэдлэгийг бататгах зорилгоор гал унтраах дадлага сургуулийг зохион байгууллаа гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
| Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалт, дадлага сургуулийг зохион байгууллаа | ||
| Үзсэн: 654 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.