Сар шинийн баярын нэгдсэн үзэсгэлэн худалдаа “Шинэ 100 айл” барилгын материалын төвд 2023 оны нэгдүгээр сарын 19-ний өдрөөс хоёрдугаар сарын 19-ний өдрийг дуустал зохион байгуулагдахтай холбогдуулан тээврийн үйлчилгээний Ч:51 “3-4 хороолол- Дүнжингарав худалдааны төв” чиглэлийг сунгаж “3-4 хороолол- Дүнжингарав худалдааны төв-Шинэ 100 айл худалдааны төв” болгож сунгахаар төлөвлөөд байна.
Иймд иргэд та бүхэн тухайн чиглэлд үйлчлүүлэх бол доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ гэж Нийтийн тээврийн газраас мэдээллээ.

| Сар шинийн баярын үзэсгэлэн худалдаатай холбогдуулан нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орлоо | ||
| Үзсэн: 1149 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.