Шууд Chart

Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Шинжлэх ухаан, техник, технологийн зөвлөл хуралдлаа

2023-01-19 13:01:50

Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Шинжлэх ухаан, техник, технологийн зөвлөл /2022.12.08/-ны өдөр хуралдаж, дараах долоон асуудлыг авч хэлэлцлээ.

Үүнд:

-“Амгалан” дэд төвийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төсөл;

-“Нисэх” олон нийтийн төвийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төсөл;

-“Сонсголон” дэд төвийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төсөл;

-“Шинэ” дэд төвийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төсөл;

-“Төмөр замын зам, гүүрийн зураг төсөл боловсруулах үнэ тооцох дүрэм”;

-“Төмөр замын дээд бүтэц барих барилгын ажлын төсөв зохиох дүрэм”;

-“Төмөр замын барилгын ажлын төсөв зохиох суурь норм". Хэлэлцсэн долоон асуудлаас “Амгалан” дэд төв болон "Шинэ дэд төв"-ийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төслүүдийг зөвлөл дахин хэлэлцэхээр тогтож, бусад асуудлыг дэмжлээ.

Эх сурвалж: БХБЯ


Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Шинжлэх ухаан, техник, технологийн зөвлөл хуралдлаа  
Үзсэн: 405 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй