Баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт хөрөнгө оруулалт татах, чадварлаг хүний нөөцийг ажиллуулах, эдийн засгийн шинэ сэргэлтийн шийдэл, боломжуудыг санал болгох зорилготой "Invest Khovd" хөрөнгө оруулалтын форум болж байна.
Чуулганы хүрээнд "Ховдод үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, банк, санхүү, уул уурхай, барилга, дэд бүтэц, хүнс, хөнгөн, хөдөө аж ахуйн салбарын 80 гаруй үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөрөнгө оруулагчдад танилцуулж байгаа юм.
ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг тус үзэсгэлэн худалдаагаар зочилж, Ховд аймгийн үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчидтэй уулзлаа.
Тэрбээр хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийг "Invest Khovd-Expo"-д зочилж, Ховд аймагт бизнесээ өргөжүүлэх боломжуудтай танилцахыг уриалсан юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
| Хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид Ховд хотод чуулж байна | ||
| Үзсэн: 439 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.