Шууд Chart

Удирдах албан тушаалтны цугларалт үргэлжилж байна

2023-01-20 11:31:20

Онцгой байдлын байгууллагын хэмжээнд тавьсан зорилт, зорилгынхоо биелэлт, өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, шинэ ондоо хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлох зорилгоор зохион байгуулж байгаа “Онцгой байдлын байгууллагын удирдах албан тушаалтны цугларалт” хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Энэ үеэр төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын удирдлагууд өнгөрсөн онд хийж, хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа.

Цугларалт “Ослын үеийн удирдлагын тогтолцоо” сэдэвт сургалтаар үргэлжилж, удирдах бүрэлдэхүүн цагийн байдлын дагуу штабын дадлага хийнэ.

Мөн Онцгой байдлын ерөнхий газрын харьяа салбар, нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг батална гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Удирдах албан тушаалтны цугларалт үргэлжилж байна  
Үзсэн: 443 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй