Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн

2023-01-20 14:46:34

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 21-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, 22-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна.


2023 оны нэгдүгээр сарын 20-ны 20 цагаас 2023 оны нэгдүгээр сарын 21-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,  өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс зүүн хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Байтаг Богд орчим, Идэр, Тэс, Эг, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 34-39 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон,  Хараа, Ерөө,  Туул голын хөндийгөөр 29-34 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр 15-20 хэм, бусад нутгаар 23-28 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр 22-27 хэм, Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 18-23 хэм, Алтайн өвөр говь орчмоор 4-9 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 14-19 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 хэм, бусад хэсгээр 26-28 хэм, өдөртөө 18-20 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө 34-36 хэм, өдөртөө 22-24 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө 35-37 хэм, өдөртөө 20-22 хэм хүйтэн байна.


2023 оны нэгдүгээр сарын 22-ноос нэгдүгээр сарын 26-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

22-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд нутгийн баруун хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 22-нд говь, тал, хээрийн нутгаар, 25-нд Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 22-ноос хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө 45-50 хэм, өдөртөө 30-35 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 26-31 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 23-28 хэм хүйтэн байна.


ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн  
Үзсэн: 674 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй