Шууд Chart

Монголын тамирчид Дэлхийн оюутны спортын өвлийн "Универсиад" наадамд өрсөлдөж байна

2023-01-20 16:35:12

Гүйлтийн цанын 10 км зайн эрэгтэй сонгомол төрлийн уралдаан энэ сарын 17-нд болж О.Золбаяр энэ зайд амжилттай оролцжээ. Тэрбээр 84 тамирчинтай гараанаас гарч, 13 орны 26 тамирчныг ардаа орхин 27 минут 51 секундийн амжилт үзүүлж 58 дугаарт байрт шалгарчээ. Энэ зайд Япон, Норвегийн тамирчин медальт байранд шалгарчээ.

О.Золбаяр түрүүлсэн Японы цанын тамирчнаас 3 минут 14 секундийн хожигдолтой барианд оржээ.

Түүнчлэн цанын төрөлд О.Золбаяр 10 км хөөх уралдаанд 82 тамирчнаас 56 байрт орлоо. Энэ төрөлд Япон, Норвеги, АНУ-ын тамирчин эхний гурван байрт шалгарсан байна.

Мөн уулын цанын жиант слалом төрөлд нийтдээ 95 тамирчин оролцсоноос Э.Тэмүүлэн 1:28.17 цагийн амжилтаар 68 дугаар байр, А.Ариунбат 1:36.58 амжилтаар 69 дүгээр байрт шалгарлаа. Ийн 27 тамирчны өмнө орж дэлхийн анхны тэмцээндээ амжилттай оролцож, дэлхийд бүртгэлтэй FIS оноотой тамирчин болсон байна.

Монголын хоёр тамирчин тус уралдааны хоёр дахь гараанд гарч уралдан Э.Тэмүүлэн нийлбэр цагаар 2:55.81 амжилт үзүүлэн 45 дугаар байр, А.Ариунбат 3:06.19 цагийн амжилтаар 46 дугаар байрт шалгаран тэмцээнээ өндөрлүүлжээ.

Түүнчлэн Монгол Улсаас шорт трейкын төрөлд гурван тамирчин оролцож байна. Тодруулбал,  Б.Гэрэлтуяа эмэгтэйчүүдийн 500м, 1000м, 1500м, Г.Мөнх-Эрдэнэ, Э.Мөнх-Эрдэнэ эрэгтэйчүүдийн 500м, 1000м, 1500м зайд уралдана.


Монголын тамирчид Дэлхийн оюутны спортын өвлийн "Универсиад" наадамд өрсөлдөж байна  
Үзсэн: 400 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй